М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.10.14 13:25
148
Хаврын морин уралдааны тухай хуулийн төслийг өргөн барьлаа

У.Отгонбаяр тэргүүтэй 25 гишүүн баяр наадмын тухай хуульд хаврын морин уралдааныг тухай заалт оруулах хуулийн төслийг өргөн барьлаа.

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор морин уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөн заалтыг оруулах мөн наадмаар хаврын морин уралдаанд 14-өөс дээш насны хүүхэд унахаар зохицуулжээ.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Хаврын морин уралдааныг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй. Орон нутагт далд байдлаар хаврын морин уралдааныг зохион байгуулдаг учраас хуулийн заалттай болгох зайлшгүй шаардлага байна. Далд уралдааны улмаас хүүхэд бэртэх, амь эрсдэх зэргээр эрх нь зөрчигддөг.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Сар шинийн баярын дараа орон нутгийн удирдлагын шийдэврээр хаврын морин уралдааныг зохион байгуулж болно. 14 наснаас дээш настай хүүхдээр унуулах зохицуулалтыг оруулсан” гэлээ.

Шууд үзэх: