Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.10.14 13:27
268
З.Мэндсайхан: Ард иргэдээсээ ногдол ашгаа хэрхэн зарцуулах уу гэдгээ асуух нь зөв гэж шийдвэрлэсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Тэрээр, Оюутолгойгоос авах ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар ард иргэдээс санал авах асуудлыг хэлэлцлээ. Бид 2037 онд Оюутолгой төслөөс ногдол ашиг авах байсан. Харин Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн менежментийн хүү бууруулж, хувь нийлүүлэгч нарын зээлийн хүүг бууруулсан. Санхүүжилтийн бүтцийг эргэн харах хугацааг богиносгосон зэрэг бодит үр дүнг гаргасан.  

2027 оны төсвөө өргөн барихдаа Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийг 3 их наяд, үүнээс 2 их наядыг нийгэм эдийн засгийн суурь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтад зарцуулах, 1 их наядыг хуримтлалын сандаа хадгалах төслийг өргөн барьсан. 

Гэхдээ байгалийн баялаг Үндсэн хуулиараа ард түмний өмч. Тийм учраас өмчийн эзэн ард түмнээсээ бид ногдол ашгаа хэрхэн зарцуулах уу гэдгээ асуух нь зөв гэж шийдвэрлэсэн. 

Тиймээс 14 хоногийн хугацаатай санал асуулга явуулна. 

Шууд дамжуулалт: