

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрээр, Олон мянган иргэдийн эрх ашиг хөндөгдсөн асуудал үүсээд байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд баригдаж дуусаагүй захиалгын гэрээгээр 2173 орон сууц байгаа. Давхардуулан гэрээ байгуулах, иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудлууд байна.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа 173 хэрэг байгаа. 2200 гаруй иргэний 173 тэрбум төгрөгийн хэрэг байна.
Эдгээр хэргүүдийг эхнээс нь шалгаж, шийдвэрлэж байгаа. Тиймээс орон сууцны залиланг таслан зогсоох шаардлагатай байна. Иргэдийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай.
Төр баригдаж байгаа барилгуудын мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сан бий болгоно. Эргээд түүнийгээ ард иргэдэд нээлттэй тавьж, иргэд хянах эрхийг нь нээж өгнө. Тус асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулсан.
Шууд дамжуулалт:
