Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Байгаль орчин
6 мин дараа
278
Т.Баярхүү: Баавгайн дайралтад өртөж амиа алдсан иргэнд буцалтгүй тусламж үзүүлнэ

Энэ сарын 7-8нд шилжих шөнө БЗД-ийн 35-р хороо Улиастайн Бурхантын аманд нэг иргэн баавгайнд бариулж харамсалтайгаар амиа алдсан. Харин талийгаачийн гэр бүлд нөхөн олговор олгох эсэх асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээс тодрууллаа.

Тэрээр, Баавгайн дайралтад өртөж амиа алдсан иргэнд буцалтгүй тусламж үзүүлнэ. Харин эрүүл мэндээрээ хохирсон, эд хөрөнгөөрөө хохирсон, адуу малаа алдсан иргэдэд тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгох шийд гарсан. Одоогийн байдлаар холбогдох ажлууд хийгдээд явж байна. 

Малаа баавгайд идүүлж хохирсон тохиолдолд аймаг, сумынхаа онцгой комисст бүртгүүлж, холбогдох баримт материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй. 

Энэ жил баавгайтай холбоотой иргэд хохирсон маш олон тохиолдол бүртгэгдэж байна. Хохирлын хэмжээг одоогийн байдлаар эцэслэн тогтоогоогүй байгаа. Өчигдөр л гэхэд Хэнтий аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Мөн Хөвсгөл аймагт баавгай иргэн руу дайрсан тохиолдол гарлаа. 

Шууд дамжуулалт: