

Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Цэрэг татлагын товчооны нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, ажлын хэсгийн гишүүд, дүүргийн цэрэг татлагын товчооны удирдлагууд оролцлоо.

Нэгдсэн зөвлөгөөнийг нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ү.Ганболд удирдаж, товчооний гишүүдийн санал хүсэлтийг сонсож, харилцан тохиролцох асуудлуудыг шийдвэрлэн, холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байруудын мэдээллийг хүргэж байна.
- Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр – 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр – 14 дүгээр сургууль,
- Сүхбаатар дүүргийны Цэрэг татлагын байр – 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр – 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр – 23 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр – 34 дүгээр сургууль,
- Налайх дүүргийн Цэрэг татлагын байр - “Эрдмийн оргил” сургууль
- Багануур дүүргийн Цэрэг татлагын байр - Хүний хөгжлийн ордон
- Багахангай дүүргийн Цэрэг татлагын байр - 91 дүгээр сургуульд тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:
-Иргэний үнэмлэх
-Цэргийн үүрэгтний үнэмлэх
-Цээж зураг
-Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ.

