
Оюу толгойн ногдол ашгийн санал асуулгын талаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс тодрууллаа.
Тэрээр" Оюу толгойн ногдол ашгийн талаар ард түмнээс асууж байна гэж байгаа боловч аль хэдийн төсөвт оруулж, зарцуулалтыг тооцсон.
Төрийн албан тушаалтан биш хүмүүсийн асуудал чухал болоод байна. Нэг иргэн гомдол гаргасныг холбогдол газар нь шалгана л биз. Энэ бол ядуурал, авлига хээл хахууль, хэдэн их наядын төсвийн дэргэд юу ч биш.
Төсөв батлагдана гэдэг бол маш хариуцлагатай үе. Ахмадын тэтгэвэр, цалингийн нэмэгдэл гээд үй түмэн чухал асуудал руу анхаармаар байна. Миний өргөн барьсан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн төсөл өргөн баригдаад 500 гаруй хонож байна.
Иргэд ногдол ашгаа бэлнээр авъя л гэж байгаа. Бид бүх орд газраас ашгаа хүртэх ёстой хүмүүс. Энэ нь амьдралд нь ирдэггүй учраас иргэд бэлнээр авъя гэж байгаа юм. Оюу толгойн ногдол ашгаа аль хэдийн яаж зарцуулахаа төлөвлөчихөөд ингэж санал асуулга явуулах хэрэг байгаа юм уу. Өгөх гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг эргэлзүүлэх хэрэггүй" гэв.
Шууд үзэх:
