

УИХ-ын гишүүн М.Нарантуяагаас Оюу толгойн ногдол ашгийн санал асуулгын талаар тодрууллаа.
М.Нарантуяа: “Оюу толгойн ногдол ашгийг авчирч чадсан нь сайн хэрэг. Гэхдээ яагаад төсөвт суулгаж, дэд бүтцийн асуудлыг шийдэж байгаа юм. Эрдэнэс таван толгойн ногдол ашгийг иргэд гар дээрээ авч болдог мөртлөө энийг яагаад болдоггүй юм. Зарим гишүүд энэ мөнгийг иргэдэд бэлнээр ологовол үнийн өсөлт үүснэ. Тэгэж жижиг хэрэглээнд зориулснаас дэд бүтцэд зориулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Би бол энэний эсрэг байр суурьтай байгаа. Энэ олон удаагийн парламентын хугацаанд дэд бүтцийн асуудлаа шийдэж чадаагүй байгаа нь тэдний арчаагүй байдал.
Яагаад иргэдийн авах ёстой байгалийн баялгийн ашгаар дэд бүтцийн асуудлаа шийдэж байгаа юм? Нэг удаагийн хуулийг яаралтай баталж, ногдол ашгийг иргэдэд олгох хэрэгтэй.
Иргэд ногдол ашгаа яаж зарцуулах нь өөрсдийн дур. Дэд бүтэц түүхий байна гэдэг бол төр засгийн асуудал.
Санал өгөх боломжгүй санал асуулга явуулахаа болих хэрэгтэй. Иргэд хүүхдүүддээ өвлийн хувцсыг нь ч болов аваад өгөг. Энийг нэг удаагийн хуулиар нь зохицуулах боломжтой” гэв.
Шууд үзэх:
