

Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн цагаараа Оюу толгой ногдол ашгийг Засгийн газар төсөл хөтөлбөрүүдэд ашиглахыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлэв.
Ардчилсан намын бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан: Оюу толгойн ногдол ашгийн 3 их наяд хуримтлалын сан дахь иргэдийн дансанд төвлөрөх хуультай. Гэтэл засгийн газар энэ мөнгөөр төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж байгаа нь буруу гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Засгийн газраас Оюу толгойн 3 их наядын ногдол ашиг орж ирнэ гэж 2027 оны төсөвт оруулсан.
Оюу толгойгоос ногдол ашиг орж ирэх эсэх нь тодорхой бус байхад төсөвт тусгасан байна. засгийн газар ирээдүйн орлогоосоо одоогийн төсвийн дутагдлаа нөхөх гэж урьдчилж авч байгаа нь буруу гэж үзэж байна. Байгалийн баялгийн орлого бол засгийн газрын зарцуулах мөнгө биш. Ирээдүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хуримтлал байх учиртай. Гэтэл хоёр их наядыг нь төсөвт оруулж зарцуулна. Нэг их наядыг нь иргэдийн хуриамтлалын дансанд байршуулна гэж байна. Төсвийн сахилга батгүй, орлогоо тэр чигт нь зарцуулж байгаа нь буруу.
Шууд үзэх:
