

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс тодрууллаа.
Тэрээр, Тамхины тухай хууль өргөн барьснаас хойш 13-14 дэх сар руугаа орж байна. Хаврын чуулганаар хэлэлцүүлэг явсан. Одоо эцэслэн батлах шат үлдсэн. Нийгэмд хүлээлттэй байгаа гэдгийг хаа хаанаа ойлгосон байх гэж бодож байна. Гишүүдийн дунд ч тодорхойгүй зүйлүүд нь ойлгомжтой болсон байх гэж бодож байгаа.
Тус хуулийг анх 78 гишүүн өргөн барьсан. Сайжруулах ажлыг ажлын хэсэг хийсэн. Намрын чуулган эхлэхээр санал хураалт явна гэсэн хүлээлттэй байсан. Гэвч төсвийн тодотгол хэлэлцээд улс төр бужигнасан. Төсөв, төсвийн тодотгол гэх том сэдвүүдийн хажуугаар санал хураалт явахад гишүүд анхаарахгүй байх магадлалтай. УИХ-ын дарга төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа санал хураалт явуулах байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр тэр санал хураалтаа хийсэн. Маргааш эцэслэн батлах хуулиуд дээрээ санал хураана гэж харж байна.
Хууль батлагдсанаар шинэ төрлийн тамхинд хуулийн зохицуулалтад орно. Дотор орчинд татахгүй, тусгай зөвшөөрөлтэй болно. Мөн татвар төлнө. Хүүхэд, залуус руу чиглэсэн маркетингийн сурталчилгаа хориглогдоно. Үнэр амт мөн хориглогдож байгаа.
Бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмж байгаа. Манай улс маш хямд тамхитай учир тамхидалт ихэссэн. Хамгийн үр нөлөөтэй бодлого бол татварын бодлого байдаг.
Ингэснээр тамхидалт 2030 он гэхэд 14 хувиар буурахаар байгаа.
Шууд дамжуулалт:
