УИХ
2026.10.16 12:02
551
О.Номинчимэг: Ирээдүй хойч үеийн эрүүл мэндийг хамгаалах тамхины хяналтын тухай хууль батлагдлаа

УИХ-ын Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталж, 2027 оны 1 дүгээр сараас мөрдөж эхлэхээр болсон талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр сурийг илэрхийллээ.

Тамхины хяналтын тухай хуулийг эцэслэн баталж, хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Хуулийн төслийг анх өргөн барихдаа ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилго тавьсан. Хэлэлцүүлгийн явцад нэлээд ширүүн мэтгэлцээн өрнөж, олон талын байр суурь, ашиг сонирхлын зөрүүтэй асуудлууд яригдлаа. Энэ утгаараа хуулийг олон талаас нь хэлэлцэж, мэтгэлцэж болдгийг харуулсан хууль боллоо.

Өнөөдөр 13 жилийн турш шинэчлэгдэж чадаагүй байсан Тамхины хяналтын тухай хуульд ахиц гаргаж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд чухал алхам хийлээ. Хуулийг батлахад саналаа өгсөн нийт гишүүддээ баярлалаа. Энэ хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Гэхдээ хуулийг батлах нэг ажил, баталсан хуулиа бодитоор хэрэгжүүлж, үр дүнг нь гаргах нь дараагийн ажил. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, зорьсон үр дүн болох тамхидалтыг 13 хувиар бууруулахын төлөө ажиллана. Мөн цахилгаан тамхи болон янжуур тамхинд адилхан татвар ногдуулна.