М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.10.16 12:10
359
Н.Наранбаатар: Төр 1.4 их наядын зардлаа танах төсвийн тодотголыг баталлаа
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар төсвийн тодотголын талаар дараах мэдээллийг өглөө. 
"Өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. 
-Арван нэгдүгээр сараас ахмадуудын суурь тэтгэвэрт 100–300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хуульд 2027 онд олгохоор байсныг эрт эхлүүлж байна.
-Арван нэгдүгээр сараас Багш, эмч, төрийн үйлчилгээний ажилтнууын цалинг 2025 оныхоос 50 хувиар нэмэгдүүлнэ.
-"Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрт 50 тэрбум төгрөг төсөвлөлөө.
– Үнийн огцом өсөлтөөс сэргийлэх үүднээс мах, гурил, хүнсний ногооны нөөцөд 150 тэрбум төгрөг хуваариллаа.
-Цахилгааны үнийг нэмэхгүй. Өвлийн ачаалалд бэлдэж засвар, шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг.
-Шатахууны импортын татварыг 0 болгож, үнийн өсөлтийг хязгаарлана.
 
Эдгээр зардлыг хаанаас гаргах вэ? Төрийн тээвэр, томилолт, хурал, баяр ёслол, сурталчилгаа зэрэг тэвчиж болох зардлыг танаж, нийт 1.4 их наяд төгрөгийг иргэдэд хэрэгтэй зүйлд чиглүүлэхээр шийдвэрлэлээ" гэв.