

АН-ын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.
Тэрээр, Санал асуулгаасаа өмнө төсвийн цоорхой нөхөхөөр, бүтэлгүй төслүүдээ санхүүжүүлнэ гээд УИХ-д өргөн барьчихсан. Аль хэдийн ингэж зарцуулна гэдгээ өргөн барьчхаад дүр эсгэсэн, жүжиг тоглосон санал асуулга авч байгаа нь харамсалтай. Баялагийн сангийн тухай хуулиараа зохицуулагдчихсан. Иргэдийн дансанд орно гээд. Үүнийг зөрчөөд шууд оруулаад ирж байгаа нь маш их харамсалтай. 2023 онд би санаачлаад АН-аас Баялагийн сангийн тухай хуулийг өргөн бариад үзэл баримтлалын хувьд нийцэхгүй байсан зүйл байсан учраас хэлэлцүүлгээс өөрөө татан авч байсан. Оюутолгойн ногдол ашиг гээд 800 мянган төгрөг яриад байгаа.
Монгол Улсын иргэд байгалийн баялгаараа дамжин өмчтэй, хөрөнгөтэй болох ёстой хувьцаатай болох ёстой гэж бид боддог.
Тэгэхээр иргэдийн баялгийн сан дахь данс руу шилжүүлэх ёстой. Хоёрт зөвхөн ногдол ашиг бус хувьцааны асуудлыг ярих ёстой. Оюутолгойн 34 хувьд ногдох үнэлгээг 1 иргэн 10 сая төгрөгийн өмчтэй, жил бүрийн ногдол ашгийн тухай яриаг баялгийн сангийн тухай хуулиар ярих боломжтой.
Шууд дамжуулалт:
