Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.10.19 12:47
176
П.Ганзориг: Тулгамдсан асуудал дээрээ төсөв мөнгөө тавих нь зөв

УИХ-ын гишүүн П.Ганзоригоос тодрууллаа. 

Тэрээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ойрхон өөрчлөөд байгаад ХҮН намын зүгээс шүүмжилдэг. Гэхдээ байгаа нөхцөл байдал нь буюу гадаад улсын дайн, нефтийн бүтээгдэхүүний дутагдал үнийн өсөлт зэрэг олон асуудал байна. Тиймээс дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор эдийн засгийн хүндрэлтэй холбоотой арга хэмжээнүүдийн авахаас өөр аргагүй байгаа. Ямар шалтгаанаар өөрчилж байна вэ гэдэг нь чухал.

Одоо өөрчлөлт оруулж байгаа нь эмч, багш, төрийн алба хаагч нарын цалинг нэмэгдүүлэхэд 850 тэрбум төгрөг, ахмадын тэтгэвэр нэмэгдүүлэхэд ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг нэмэгдэж байгаа.

1 их наяд гаруй төгрөгийн иргэдийнхээ орлогыг хамгаалах зорилгоор цалин, тэтгэврийн асуудлыг шийдвэрлэхэд оруулна. Эрчим хүчний олон жилийн бугшсан асуудал байгаа. Тиймээс дотоодын найдвартай байдлыг хамгаалах, экспортлох суурийг нь тавих зорилгоор 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг тавьж байгаа. Дээрх тулгамдсан асуудал дээрээ төсөв мөнгөө тавих нь зөв гэсэн байр суурьтай байгаа. 

Шууд дамжуулалт: