

Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ сарын 12-16 ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдаж нэгдсэн дүнгээ гаргалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын ажлын хэсгээс дүүргийн гамшгаас хамгаалах 13 албаны 74 мэргэжлийн анги, 1-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, төр, хувийн хэвшлийн 110 байгууллага, аж ахуй нэгжийн нийт 1320 алба хаагчдыг хамруулан гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын үзлэгийг газар дээр хийж, мэргэжлийн арга зүйн зөвлөмжийг өгч ажилласан. Ажлын хэсгийн нэгдсэн дүнгээр Сүхбаатар дүүрэг 92.8 хувь буюу “Маш сайн” дүгнэгдсэн байна.

Өнөөдөр өглөө 07:30 цагаас эхлэн дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн албаны бэлэн байдлын нэгдсэн үзлэгийг зохион байгуулав. Үзлэгт нийтдээ гамшгаас хамгаалах албаны 600 гаруй алба хаагч, гамшгийн үед авран хамгаалах, сэргээн босгох тусгай зориулалтын 32 машин механизм, техник хэрэгсэлтэй оролцсон. Дүүргийн хэмжээнд бэлэн байдлаа шалгаснаар гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед хариу арга хэмжээг хурдан шуурхай авах, гамшгийн үеийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлаа хангах, мэргэжлийн арга зүйн удирдлагаар ханган хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилготой юм.

