Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.10.19 16:00
336
Г.Лувсанжамц: Миний хувьд ногдол ашгаа хуримтлалын санд хуримтлуулах санал өгсөн

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

Тэрээр, Улсын төсвийг багасгах саналууд гаргаж байгаа. Төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Ихэвчлэн Зам тээврийн яамны төслүүдээс хасаж байгаа. Хот байгуулалтын яам дээр бас байсан. 

Зам тээврийн яам дээр сумын төвүүдийг холбоно гэсэн. Тодруулбал 10-20 км замуудыг холбоно. Энэ мөнгө нь бараг нэг сургууль барихаар мөнгө. Ийм жижиг замыг улсын төсвөөс биш аймгаас нь өөрсдөө барих хэрэгтэй. Орон нутгийн хөгжлийн сан гэж байдаг. Ирэх жил 600 сая төгрөг 21 аймаг, нийслэл дээр хуваарилагдаж байгаа. Улсын төсвөөр аймгийн төвийг нийслэлтэй эсвэл аймгийн төвөөс аймгийн төвийг холбоосон зам тавих хэрэгтэй. 

Хамгийн тулгамдаад байгаа нь Улаанбаатараас Замын-Үүдийн замыг дөрвөн эгнээ болгох хэрэгтэй байгаа. Манай улсын бүх экспорт импорт тэр замаар явж байгаа. 

Оюутолгойн ногдол ашгийн санал асуулгад миний хувьд хуримтлалын сандаа хуримтлуулах, иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулахад саналаа өгсөн. 2026 оны төсвийн жил дуусаагүй байгаа.

Тэгэхээр ирэх жил ногдол ашиг хэдэн төгрөг болох уу гэдэг нь батлагдаагүй байгаа. Батлагдаагүй байгаа зүйл дээр ийм юм хийн гээд зарлахаар ногдол ашиг бага өгөхөөр бол худлаа ярьсан хэрэг болно. 

Шууд дамжуулалт: