Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2026.10.20 08:03
154
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

10-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.