

Аяллын үеийн санхүүгийн зөвлөмж
Гадаад улс руу аялахаас өмнө нислэгийн тийзээ худалдан авах, зочид буудлаа захиалах, аяллын хөтөлбөрөө төлөвлөхөөс гадна төлбөр тооцооны хэрэгслээ бэлтгэх нь чухал юм. Төлбөр тооцоогоо хялбар хийх, гэнэтийн зардлаа зохицуулах, мөнгөө аюулгүй хадгалах зэрэг нь ая тухтай, эрсдэл багатай аялахад хамгийн гол хүчин зүйл болдог. Олон улсад ашиглах боломжтой кредит карт гадаадад аялж явах үед санхүүгийн хэрэгцээгээ зохицуулахад тань туслах чухал хэрэгсэл болно.
ЯАГААД КРЕДИТ КАРТ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
ЗАХИАЛГА ХИЙХЭД ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ
Зочид буудал захиалах, такси дуудах, машин түрээслэх зэрэг зарим үйлчилгээнд кредит карт шаардагддаг. Мөн захиалгын барьцаа төлбөрийг түр түгжих шаардлага гардаг. Ийм тохиолдолд кредит карт ашиглах нь илүү тохиромжтой.
ВАЛЮТЫН ХАНШ, ШИМТГЭЛЭЭ ТООЦООЛОХ
Гадаад улсад төгрөгийн картаар төлбөр хийхэд ханшийн зөрүү болон гадаад гүйлгээний шимтгэл суутгагддаг. Харин ХААН Банкны ам.долларын кредит картаар төлбөр тооцоо хийснээр гадаад гүйлгээний шимтгэл төлөхгүй байх давуу талтай.
ГЭНЭТИЙН ЗАРДЛАА ЗОХИЦУУЛАХ
Аяллын үеэр төлөвлөөгүй зардал гарах, нислэг хойшлох, байрлах хугацаагаа сунгах зэрэг нөхцөл үүсэж болно. Ийм үед кредит картын боломжит зээлийн эрхээ ашиглан зардлаа зохицуулах боломжтой. Гэхдээ зарцуулсан дүнгээ эргэн төлөх хугацаа, нөхцөлийг урьдчилан тооцоолоорой.
АЯЛЛЫН НЭМЭЛТ ХӨНГӨЛӨЛТ, ДАВУУ ТАЛУУД
Кредит картын төрөл, нөхцөлөөс хамааран аяллын даатгалд хамрагдах, миль оноо цуглуулан урамшуулал авах, олон улсын нисэх буудлын лоунжаар үйлчлүүлэх эрх зэрэг нэмэлт давуу талуудыг эдлэх боломжтой.
Тухайлбал, ХААН Банкны Platinum кредит карт нь гадаадад зорчигчдын даатгалтай, Diamond кредит карт нь олон улсын нисэх буудлуудын лоунжид зочны хамт үнэгүй нэвтрэх эрхтэй. Харин Travel кредит карт нь миль оноо хуримтлуулах, олон улсын АТМ-аас бэлэн мөнгө шимтгэлгүй авах боломжтой.
Өөрт тохирох ХААН Банкны кредит картын төрлүүдтэй ЭНД дарж танилцаарай.
АЯЛЛЫН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?
ХААН БАНКНЫ КРЕДИТ КАРТЫН ДАВУУ ТАЛ
КРЕДИТ КАРТАА ОНЛАЙНААР ЗАХИАЛАХАД МАШ АМАРХАН
ХААН Банкны харилцагчид хадгаламж болон цалин, бизнесийн орлогод суурилсан кредит картаас сонгон Khan Bank аппликэйшний Карт→Карт захиалах цэсээр дамжуулан онлайнаар захиалж, үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Аяллынхаа санхүүгийн бэлтгэлийг хангаж, өөрт тохирох кредит картаа захиалаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
