М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
2026.10.20 14:45
973
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн М.Батчулууны давж заалдах шүүх хурал боллоо

Энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдөр дөрвөн настай охиныг жирэмсэн ээжийнх нь хамт хөнөөж, гурван настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Хөрш айлын 48 настай М.Батчулуун тус хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул бүх насаар нь хорих ял оногдуулсан юм. Тэрээр давж заалдах хүсэлт гаргаж, өнөөдөр шүүх хурал боллоо.

Давж заалдах шатны шүүхээр бүх насаар нь хорих ял оногдуулсан нь хууль ёсны үндэслэлтэй. Гэхдээ гэмт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний тал дээр нягтлах шаардлагатай гэж үзэн хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргалаа.

Өмгөөлөгч Р.Булгамаа: Одоогоор хохирогчийн ар гэрт нэг ч төгрөгийн нөхөн төлбөр олгоогүй.

М.Батчулуун нь хэрэг хариуцах чадамжгүй гэх үндэслэлээр хоёр ч удаагийн хүн амины хэргээс хариуцлага хүлээлгүй өнгөрч байсан.