

Шатахууны асуудлаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс тодрууллаа.
Тэрээр "АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-д арваннэгдүгээр сард авах шатахуунаа ярилцсан. Олон улсын нөхцөл байдалтай холбогдуулж БНСУ, БНХАУ, ОХУ-тай уулзаж ажиллаж байна. Үүний үр дүнд энэ хүндрэлтэй үед манай улсад шатахуун тасалдахгүй байна.
БНСУ-аас энэ сард 12 мянган тонн бүтээгдэхүүн ачигдсан, удахгүй орж ирнэ. Аравдугаар сард нийтдээ 88,000 метр күб бүтээгдэхүүн авахаар тохирсон.
Энэ сарын сүүлээр улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн болно.
ОХУ-аас 10,000 тонн АИ92 /Евро-3/ төрлийн бүтээгдэхүүн авахаар тохирч, наашаа ачсан. Энэ долоо хоногийн сүүлээр орж ирнэ. Одоогийн байдлаар манай улсад Евро-2 болон евро-5 төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. АИ92 /Евро-3/ бүтээгдэхүүний үнэ дундаж буюу евро-5-аас 200 төгрөгөөр хямд худалдаалагдана гэж тооцоолж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
