Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2026.10.20 16:47
199
Намрын чуулганы хамгийн муу ирцтэй буюу “F” дүнтэй гишүүдийг танилцуулъя

Намрын чуулган нээгээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Чуулганаар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийг хэлэлцэж байгаа.

Төрийн сүлдэндээ тангараг өргөөд ард түмний элчээр томилогдсон гишүүд үүргээ хэр сайн биелүүлж байгаа вэ?

Намрын чуулган нээснээс хойш 15 удаа хуралдахад хамгийн муу ирцтэй буюу “F” дүн авсан гишүүдийг танилцуулъя.

Намрын чуулганы хугацаанд нэг ч удаа сүүдрээ харуулаагүй Х.Баттулга гишүүн энэ удаагийн “баян ходоод”-оор тодорч байна. Уг нь ээж нь чуулганы хуралдаа суу гэж загнасан одоо чуулганаа таслахгүй л гэсэн юм сан... Тэрээр 14 удаа гадаад томилолттой, нэг удаа эмнэлгийн чөлөөтэй байжээ.