Нийгэм
2026.10.21 09:09
155
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 21. Өнөөдөр болох үйл явдал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар энэ сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Чин Ван Ханддоржийн өргөө” цогцолборт болно.

09:00 цагт: “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын сэдвээр хэрхэн мэдээлэх вэ?” сургалт “News Cafe”-д болно.

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

15:30 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт "M банк арена"-д эхэлнэ.

 

Үзэсгэлэн:

-Уран барималч Ж.Энхтүвшин, Уран зураач Ц.Давааням нарын хамтарсан “Нутгийн салхи” үзэсгэлэн  МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 23-ныг хүртэл гарна.

-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна. 

 

Хилийн чанадад:

-Япон Улсад Азийн пара наадам энэ сарын 24-нийг хүртэл болно.

-ХБНГУ-ын Берлин хотноо “Монголын ба Монголын дараах үеийн евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин” сэдэвт Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар хурлыг Хумболтын Их сургуульд зохион байгуулна.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.