

Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдааны шийдвэрээс танилцууллаа.
Тэрээр "Орон сууцны залилангаас сэргийлэх үүднээс барилгын ажил эхлэхээс дуусах хүртэлх бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох цахим мэдээллийн санг бүрдүүлнэ.
ХЗДХ-ийн яамнаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаравчилсан горимоор өргөн барьлаа. Ингэснээр барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл тухайн сууц бүр нэг бүртгэлийн QR кодтой болно. Давхардсан захиалга хийж, залилан үйлдэх боломжгүй болно гэсэн үг.
Орон сууцны барилгуудын мэдээллийг E-Mongolia системийн “Баталгаат байр” цэснээс харж болно. Зөвшөөрөлтэй бүх барилгуудын мэдээллийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд оруулахаар төлөвлөж байна.
Улсын хэмжээнд 2173 дуусаагүй орон сууц байна. Тэдгээрийн мэдээлэл ил тод бус учраас давхар захиалга авах залилан гардаг. Мөн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэх эсвэл барилгын ажил гацсанаар иргэдийн эрх ашгийг зөрчиж байна" гэв.
Шууд үзэх:
