

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс шатахууны талаар тодрууллаа. Тэрээр
“Шагийн шатахуун 10 мянган төгрөгт хүрчихсэн үед үнийг чөлөөлбөл 7000-8000 төгрөгт хүрнэ. Иймд өртөг дээр суурилсан үнэ нэмэхээр аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж байна.
Өвлийн дизель түлшний үнэ 800-900 төгрөгөөр нэмэгдсэн. АИ-92 шатахууны үнийг бодлогоор барьж байгаа. Дизель түлш болон евро 92 шатахууны үнэ чөлөөтэй байгаа учраас ААН-үүд өөрсдийн өртөг дээр суурилан үнээ нэмнэ. Аравдугаар сарын бүтээгдэхүүний нийлүүлтэд онцгой анхаарч ажиллаж байна” гэв.
Шууд үзэх:
