

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатаас ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр “Годрон өвчний улмаас 20 мянган гаруй ямааг устгаад байна. Ирэх долоо хоногт нөхөн төлбөрийн олгохоор хэлэлцэж байна.
Годрон өвчний нөхцөл байдал харьцангуй намдаж байна. Аравдугаар сарын 16-наас хойш шинэ тохиолдол илрээгүй. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт 13 мянган ямааг устгаад байсан бол 20 мянга болж нэмэгдээд байна. Одоо хэсэгтээ намжих байх.
14 хоногийн өмнө засгийн газраас годронгийн вакцин үйлдвэрлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил их нааштай байгаа. Ингэснээр устгал зогсоно гэсэн үг. Мөн энэ өвчний эх үүсвэрийг хуулийн байгууллага сайтар шалгаж байгаа гэж найдаж байна. Нөхөн төлбөр олгохын тулд устгасан малыг насны ангиллаар ялгах ажил хийгдэж байна. Ирэх долоо хоногт засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ” гэв.
Шууд үзэх:
