

Байгаль орчин, уур амсьгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.
Тэрээр “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь буюу 468 мянган га талбай түймэрт өртсөн. Хохирол тогтоох ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Хохирлыг 30 хоногийн дотор тооцох хуулийн заалттай. Зөвхөн шатсан газрын талбайн хэмжээгээр бус ой, агаар, газар, хөрс, амьтан, ургамал зэргийг нэгтгэн хохирлын хэмжээг тогтооно. Хохирлыг тогтоосны дараа нөхөн төлүүлэх арга хэмжээг хуулийн дагуу авч хэрэгжүүлнэ. Гал түймэр тавьсан эзэн холбогдогч нь тодорхой учраас хугацаа алдахгүй гэж бодож байна.
Монгол Улсын зүүн хил дагуу 188 км зурвас торон саадгүйн улмаас ан амьтад хил гарч дайжсан.
Цаашдаа хилээ торон саадтай болгоход анхаарч ажиллах хэрэгтэй" гэв.
Шууд үзэх:
