
УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс Оюу толгойн ногдол ашгийн зарцуулалтын тухай тодрууллаа. Тэрээр
"Баялгийн сангийн хуулиар ногдол ашиг хуримтлалын санд төвлөрөх ёстой. Засгийн газар энэ мөнгийг иргэдэд зориулалгүй, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хуулийн төсөл оруулж ирж байна. Эрдэнэс Таван толгой компаниас монголын ард түмэн 2 их наяд төгрөгийн ногдол ашиг хүртсэн. Өнөөдрийн байдлаар Оюу толгой компанийн 2026 оны борлуулалтын хэмжээ 6 тэрбум ам.доллар байна. Тиймээс ирэх онд засгийн газар 3 их наядын ногдол ашиг авбал иргэддээ өгөх ёстой. Энэ бол хийж үзээгүй ашил биш. Бид хийж чадна.
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгөх тухай тогтоолын төсөл боловсруулсан. Инфляцыг барих бодлого хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс энэ үед иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй.
Засгийн газар татвараар бус ногдол ашгаар санхүүжих нь эрсдэлтэй. Ашиг ихтэй үед төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд ашиг багатай үед гацдаг. Улмаас өр тавьдаг. Тиймээс ард түмэн хувьцаагаа эзэмшиж, засгийн газар татвараар санхүүжих хэрэгтэй" гэв.
Тогтоолын төсөлтэй танилцах: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Шууд үзэх:
