m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.10.21 17:23
165
Сэтгэцийн эрүүл мэнд- сэтгэлзүйч танд хэрэгтэй юу?

Сүүлийн 20 жилд монгол улсын эдийн засаг хөгжихийн хэрээр нийгэмд стресс, амьдралын завгүй хурдацтай хэмнэл, инфляц зэргээс шалтгаалан иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар яригдах боллоо. Ялангуяа залуу үеийнхний суралцах болон ажиллах орчинд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтний шаардлага урьд өмнөхөөсөө илүү ихээр бий болж байна.

ЕБС нь суралцагчийн хөгжил, төлөвшил болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий боловсролын сэтгэл зүйчтэй байна гэж албан ёсоор зааж өгсөн. Үүний дагуу боловсролын яамнаас үндэсний хэмжээнд сэтгэл зүйчдийг бэлтгэж, ЕБС-иудад олноор нь томилон ажиллуулж эхэлсэн билээ.

Их дээд сургуулиудын хувьд элсэн орж буй залууст бие даан амьдрах, сургалтын ачаалал тохируулах, нийгмийн харилцаанд оролцоход сэтгэл зүйн томоохон сорилтууд тулгардаг талаар дараах баримтуудаас харах боломжтой.

Олон улсын эрүүл мэндийн байгууллага болох UnitedHealth Group-ийн 2026 оны судалгаагаар 18–28 насны залуусыг хамруулахад, их сургуулийн оюутнуудын 69% нь сүүлийн нэг жилд сэтгэл зүйн доголдол, стресс, түгшүүртэй тулгарсан нь сурдаггүй үе тэнгийнхнээсээ 54%-аар өндөр үзүүлэлттэй гарчээ.

Мөн АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмээс хийсэн судалгаагаар 1-р курсийн оюутнуудын 75.4% нь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтай (стресс, түгшүүр, нойргүйдэл гэх мэт) болох нь тогтоогдсон.

Харин сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдсан оюутнуудын 93% нь уг үйлчилгээг үр дүнтэй гэж дүгнэсэн бөгөөд тэдний 43% нь сурлагын амжилтаа 15–25%-иар ахиулж, сургуулиа хаях эрсдэл эрс буурсан байна.

Тэгвэл ААН, байгууллагуудын хувьд ямар байдаг вэ?

Өнөөдрийн байдлаар 116 мянга гаруй хувийн хэвшил болон бусад байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. 2015 онд Yomly байгууллагын  хийсэн судалгаагаар нийт ажилчдын 84% нь ажлын байрандаа сэтгэл зүйн ямар нэгэн хямралтай нүүр тулдаг бөгөөд, ажлаас халшрах хам шинж илэрсэн байна.

Иймд дээрх судалгаануудаас харвал зөвхөн ЕБС гэлтгүй их дээд сургуулиуд болон ААН, байгууллагуудад сэтгэл зүйч байснаар ажил хичээлийн бүтээмж нэмэгдэх, тогтвор суурьшилтай удаан хугацаанд ажиллах боломж бүрдэх юм.

Ч.Амирлан