Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
163
Л.Гантөмөр: Ард иргэдээ мөнгөжүүлэхгүй бол цаашид амьдарч чадахгүй боллоо

Ардчилсан намын гишүүд Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өгөх ёстой талаар мэдээлэл хийлээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Засгийн газрын өргөн барьсан төсвийг харахаар тэсрэх бөмбөг шиг байна. Хэзээ гал тавина дэлбэрнэ. Гол нь энэ тэсрэх бөмбөгт өртөх хүмүүс нь Монголчууд болоод байна. 

Орлогоороо амьдрах боломж Монголчуудын 70-60 хувьд нь алга болсон. Үнэ өссөн. Сүүлийн долоо хоногийн мэдээгээр лууван, манжингийн үнэ дахиад 15-20 хувиар нэмэгдсэн.

Үнийн дарамтад байгаа иргэдийн төлөө Засгийн газар, УИХ юу хийж чадах вэ гэх асуултад хариулах шаардлагатай. Хариулт өгөхөөс өөр аргагүй болсон. Тийм учраас Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг авах хэрэгтэй. Энэ авсан мөнгөө Монголчуудад өгөх хэрэгтэй. Иргэдийн амьжиргааг баталгаажуулахгүйгээр цаашаа юм ярихад хэцүү болж байна. 

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 3 мянган төгрөг байгаа. 3 мянган төгрөгөөр өнөөдөр бид юу авч идэж болох вэ гэж бодох хэрэгтэй. Бэлэн гоймон ч авч идэж чадахгүй. УИХ-ын гишүүд ордонд 1 удаа хоол авч идэхэд 25 мянган төгрөг болж байна. Цэцэрлэгийн хүүхдийн долоо хоногийн хоолны мөнгөөр бид нэг удаа цай ууж байна.

Ард түмнээ хагас өлсгөлөн байдал руу түлхсэн. Сургуулийн үдийн цай бага ангийн хүүхдэд оногдож байна. Бага ангийн хүүхэд олдсон ганц ширхэг боорцгоо дунд ангийн ах эгчтэйгээ хувааж идэж байна. Тиймээс ард иргэдээ мөнгөжүүлэхгүй бол амьдарч чадахгүй нь гэдэг нь тодорхой байна. 

Шууд дамжуулалт: