Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
5 цагийн дараа
184
Б.Цэнгэл: 4-5 яам өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд байгаа

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодрууллаа.

Тэрээр, 2027 оны 1-р сар гэхэд үнэтэй түрээсэлсэн оффисоосоо бүгд гарцгаа гэсэн мэдэгдэл өгсөн. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нэг байгууллагыг онцолж дурдаад байсан. Иргэний нисэхийн үндэсний төвд хяналт шалгалт хийсэн талаар ярьсан. Гэхдээ тэнд хяналт шалгалт хийгээд байсан зүйл байхгүй. Ажлын хэсгийн хүрээнд судалгаа авсан. 

МИАТ болон бусад авиа компаниуд орон нутгийн онгоцны буудал дээр талбай түрээсэлдэг. Хамгийн багадаа 7500-2500 мянгын хооронд түрээсэлсэн. Ийм гэрээ ойролцоогоор 8-9 байсан.

Өөрөө Сүхбаатарын талбайн ойролцоо Төв шуудангийн эсрэг талд 50 метр.кв байрыг м.кв-ыг нь 113 мянган төгрөгөөр түрээсэлсэн байсан. Үүнийг нь болохгүй гэх мэдэгдэл өгсөн. Тэгээд тэр байрнаасаа гарсан. 

Б.Энхбаярын гаргаж тавьж байгаа асуудал нь бол зөв. Бид энд анхаарал хандуулж байгаа.

Төрийн байрны хүрэлцээ тааруу байгаа. Өнөөдөр л гэхэд 4-5 яам өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд байгаа. 

Шууд дамжуулалт: