Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
177
Ө.Шижир: Төсөвт өртгөө нэмэгдүүлж байгаа барилгуудыг энэ ондоо дуусгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Миний гаргасан зарчмын зөрүүтэй саналууд маш тодорхой байсан. 2027 онд шинээр улсын төсвөөс санхүүжиж байгаа нэн шаардлагатай бус төсөл арга хэмжээнүүдийг хасаад 2026 онд дуусаагүй үлдсэн барилга байгууламжийг дуусгаж байж төсвийн хэмнэлт гарна гэсэн. 2025 оны улсын төсөв дээр өмнөх оноос шилжиж орж ирсэн төсөл хөтөлбөр 800 гаруй тэрбум төгрөг болсон. Одоо 2026-2027 он руу шилжээд төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа төсөл хөтөлбөр нийтдээ 1.3 их наяд байгаа. 

Ингээд сүүлийн хоёр жилийн хугацаанд 2.1 их наяд төгрөгийг төсөл хөтөлбөр дээр нэмэгдүүлсэн. Бидний хайгаад байгаа мөнгө энд л байгаад байна. Цалин, тэтгэвэр нэмэх гэхээр мөнгө байхгүй. Тийм байж жил бүр төсөвт өртөг нэмэгдүүлээд байгааг хасах санал гаргасан. 

Шууд дамжуулалт: