

Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.
Тэрээр, Оюутолгойн ногдол ашгийг тараана тараахгүй гээд янз бүрээр яриад байгаа. Одоо байгаа хуулиараа мөнгө тараана гэсэн ойлголт байхгүй. Тиймээс Засгийн газрын зүгээс 1 их наядыг нь хуримтлалын сан руу, 2 их наядыг нь хөрөнгө оруулалт руу буюу эрчим хүчний асуудал шийдвэрлэх төсөл руу оруулах нь зүйтэй гэх төсөл өгсөн. Энэ асуудлыг хэлэлцээд шийдвэрлэх байх.
О.Батнайрамдал гишүүний хувьд хоёр лиценз байна. Үүнийг Рио Тинтод шилжүүлж өгөөд нууцаар гэрээ хийх гэж байгаа юм шиг зүйлийг яриад байна. Тухайн гишүүнд шаардлагатай материалыг нь өгсөн. Мөн өөрт нь олон удаа тайлбарлаж байсан.
Рио Тинтотой хийсэн Оюутолгойн төслийн талаарх хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой хэлцлүүдэд ямар нэгэн үүрэг Засгийн газар хүлээгээгүй. 17 жилийн өмнө хийсэн гэрээг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг ажлаа хийж дуусгасан. Үр дүнг нь гаргасан. Үр дүнг нь Монгол Улс, Монголын ард түмэн хүртэнэ.
Шууд дамжуулалт:
