Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
145
Н.Номтойбаяр: Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний 4.6 хувьд шалгалт хийж чадаж байгаа

Шадар сайд Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Импортоор орж ирж байгаа бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнд лабораторийн хяналт шалгалт хэр цар хүрээтэй хийж байгааг УОК дээр ярьсан. Холбогдох эрдэмтэн судлаачидтай манай ажлын алба уулзсан.

Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж байгаа хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүний хяналт шалгалтыг 4.6 хувьтай хийж байна гэсэн албан ёсны мэдээллийг албаны хүмүүс өгсөн. Өөрөөр хэлбэл, 95.4 хувийг хянаж шалгаж чадахгүй байна гэсэн үг.

Гэхдээ бүгд хянагдаагүй гэсэн үг биш. Тухайн улс орондоо хянагдаад холбогдох байгууллагууд нь гадагшаа экспортлох зөвшөөрөл олгодог. Гэхдээ ямар ч тохиолдолд манай улс дотоодын болон гадаадын хүнс дээр 100 хувь хяналтаа тавьж байх ёстой. 

Шууд дамжуулалт: