Орон нутаг
7 цагийн дараа
338
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө эрэн хайж байна

Малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан.

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 9 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 дрон, 2 автомашин, сумын Мэргэжлийн ангиас 17 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 7 хүн, 3 морь, нийт 33 хүн, 1 дрон, 3 морь, 3 автомашинтайгаар иргэн Б.А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10.21-ний өдрийн 08:55 цагаас эхлүүлсэн.

Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 дрон, 1 автомашин, ар гэрийн 3 хүнтэй 10.21-ний өдрийн 14:43 цагт ангиас гарч, 45 км замыг туулан 15:30 цагт очсон. 10.21-ний өдрийн байдлаар нийт 44 хүн, 2 дрон, 3 морь, 4 автомашинтайгаар Бургастай багийн "Харгантын хөндий" гэдэг газраас баруун хойд зүгт "Балзны-Ам" гэдэг газар хүртэл 10 км-т, “Балзны-Ам- гэдэг газраас зүүн урд зүгт 10 км-т “Модны-Эх”, “Эхэн-Усан” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2 дроноор 8 удаагийн нислэгээр агаараас тандалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. 10.22-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.