Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
167
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүү ноцоод байгааг ойлгохгүй байна

УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа.

Тэрээр, Г.Занданшатар даргын өмгөөлөгч нэр бүхий таван гишүүнийг нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр АТГ-т өгсөн. Намайг 10 жилд байх үед л Г.Занданшатар дарга, сайд хийж явсан. Яагаад анх удаа сонгогдсон залуу гишүүд рүү ноцоод, ноцолдоод байгааг ойлгохгүй байна. 

Өнгөрсөн жил Ерөнхий сайдаар томилогдоход нь хууль дээдлэх зарчмын саналуудыг өгч байсан. Тэрэнд одоо хүртэл иймэрхүү хандлагатай явдаг юм уу. Би яг учир шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Г.Занданшатар гэдэг хүний нэг нэгэндээ гомдсон ч юм уу энэ зүйл ерөөсөө чухал биш. 

Өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт очиж ажилласан. Баруун бүс нутагт иргэдийн бодит амьдрал ямар байна. Үнийн өсөлт, ногдол ашгийг яах уу гэх мэт чухал зүйл хэлэлцэж байхад бараг цаг хугацааны гарз гэж бодож байна. Сүүлийн 20 жил улс төрд байсан хүмүүс эдгээр асуудлыг бус нэг сенсац дагаж яваад бид үндсэн асуудлаасаа анхаарлаа сарниулаад байна. 

Шууд дамжуулалт: