

Засгийн газраас Оюутолгойн ногдол ашиг 3 их наяд төгрөгийн 2 их наядаар нь төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, 1 их наядыг баялгийн санд хуримтлуулах санал гаргаж төсвийн тодотголд оруулж ирсэн. Ерөнхий сайд Н.Учрал "Баялгийн эзэд болсон иргэдээс 3 их наядыг хэрхэн зарцуулах талаар санал асууна" гэдгээ зарлаж, өнгөрсөн долоо хоногт санал асуулга эхэлсэн. Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, уг хуулийн төслөө эргүүлэн татлаа.
Сангийн сайд З.Мэндсайхан "Засгийн газрын өргөн барьсан хууль нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэхээр тооцоолсон байсан ч төсвийг хэлэлцэж байх үед зургаан байнгын хороон дээр 250 орчим зарчмын зөрүүтэй санал ирсэн. Мөн иргэдээс авсан санал асуулгад 96,600 иргэн оролцож саналаа өгсөн. Үүний 56,000 нь Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын санд хадгалах хүсэлт гаргасан бол 30,000 орчим нь дэд бүтцэд зарцуулахыг сонгосон. Тийм учраас Засгийн газар хуулийн төслөө эргүүлэн татаж байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
