
Өчигдөр орсон цасны улмаас нийслэлийн зам, талбайд халтиргаа үүсээд байна. Энэ тал дээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар Хотын Дарга Б.Пүрэвдагваас тодрууллаа. Тэрбээр
"Өмнө нь машин дээрээсээ хүрзээр давсаа цацдаг байсан. Одоо 647 зориулалтын автомат тээврийн хэрэгсэл ажиллаж байгаа. Давс, бодисыг тус бүр 10 тонн буюу хангалттай хэмжээнд нөөцөлсөн. Эхний хоёр цаснаар зохион байгуулалтын туршилтуудаа хийж байна.
Өчигдөр зайсан орчимд их хэмжээний халтиргаа үүссэний улмаас зуны дугуйтай машинууд хоорондоо мөргөлдсөн. Иймд хоёр цаг орчим түгжирлээ. Цаг агаарын мэдээ урьдчилан ирдэг учраас бэлэн байдал байж, цас орохтой зэрэгцэн давс, бодисоо цацна" гэв.
Шууд үзэх:
