
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл тэргүүтэй гишүүд ерөнхий хяналтын сонсгол санаачилж буй талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүх, Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд дахин буцааж байгаатай холбоотойгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж байна.
2022 онд УИХ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хэргийг анхан шатны шүүхэд буцаахыг хориглосон. Гэвч 2025 онд Улсын дээд шүүх 49, Давж заалдах шатны шүүх 779 хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэхээр буцаасан байна. Монгол Улсын иргэнд заавал ял шийтгэл оногдуулалгүй, шүүх мэтгэлцээний үндсэн дээр хуулийн зөв хэрэглээтэйгээр хэргийг шийддэг болгохын тулд энэхүү сонсгол санаачиллаа.
Шууд үзэх:
