М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
117
Н.Учрал: Ногдол ашиг олж ирсэн нь буруудаж, улс төржсөн нь зөвдөх ёсгүй

Өнөөдөр засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Оюу толгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хуулийн төслөө эргүүлэн татлаа.

Ерөнхий сайд Н.Учрал: ЗГ Оюу толгойн 3 их наядын ногдол ашгаас 1 их наядыг иргэдийн хуримтлалын санд байршуулж, 2 их наядаар нь олон жил гацсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх саналыг гаргасан. Гэвч УИХ-аас 235 зарчмын зөрүүтэй гэж нэрлэгдэж байгаа зарчмын бус саналууд гарсан байна. Ногдол ашиг авахаар тохиролцоод, үр дүнд хүрээд УИХ-аар албажуулах гэтэл гишүүд ийм санал гаргаж байгаа нь ЗГ-ын бодлоготой нийцэхгүй байна. Тиймээс ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авлаа.

Цахим санал асуулгад оролцсон 106 мянган иргэний 57 хувь нь хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зориулахыг сонгосон байна.

Үндэсний баялгийн сагийн тухай хуулиар иргэдийн дээрх саналыг харгалзан ногдол ашгийг хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна.

Оюу толгойтой хийсэн хэлэлцээрийн үр дүнд зээлийн хүүг зургаан жил тутам хэлэлцдэг байсан бол гурван жил тутам болгосон. 2037 онд авах байсан ногдол ашгийг 10 жилээр наашлуулсан. 

Ногдол ашиг олж ирсэн нь буруудаж, улс төржиж байгаа хүмүүс зөвдөнө гэж байхгүй. 17 жилийн дараа манай ЗГ ногдол ашгийг олж ирлээ. 3 их наяд бол гэнэт гаргасан тоо биш. Хоёр талын тохиролцооны дүнд гаргасан боломжит дүн.

ЗГ Оюу толгойтой хэлэлцээр хийхдээ Онтрэ-гийн лицензийг шилжүүлэхтэй холбоотой амлалт өгөөгүй. Энийг УИХ-аар шийддэг. Онтрэ-тэй холбоотой хэлэлцээрийг бие даасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, УИХ-аар баталж шийддэг. Гэрээгээ эцэслэж, өргөн барих үүргийг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд өгсөн.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл дутуугийн улмаас эх орныхоо эсрэг зүйл ярьж болохгүй.

Хуулийн дагуу оны эцэст татварын илүү төлөлтийг буцаадаг. Тиймээс Татварын ерөнхий газраас Онтрэ-оос орж ирсэн татварыг буцаана. Компаниас өөрсдөө дур мэдэн илүү нэхэмжлэл гаргасан бол хуулийн дагуу буцаан шилжүүлнэ.

ЗГ, Ерөнхий сайд стратегийн ордыг дурд мэдэн шилжүүлэх эрх байхгүй.

Шууд үзэх: