

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 31 гишүүн өргөн барьсан. Гол зорилго нь татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг улсын төсвийг бүх задаргаатайгаар нь онлайнд байршуулах юм.
Харамсалтай нь хамтран санаачилсан гишүүд нь хүртэл эсрэг дарсны улмаас дэмжүүлж чадсангүй. Монгол Улсын төсөв нам тэжээдэг төсөв байх ёсгүй. Улсын төсөв хэлэлцэхдээ иргэддээ ил тайлагнадаггүйн учраас нууц файлууд гарч ирээд маргаан дагуулдаг.
УИХ-ын гишүүдэд байгаа төсвийн төсөл дээр хүртэл нарийвчилсан задаргаагүй бүхэл дүнтэй төсвүүд батлагддаг. Ирэх онд ямар санхүүжилт аль салбар луу орж байгааг харах нь ардчиллын хэлбэр.
Иргэд төсөв батлагдсаны дараа биш төлөвлөж байх явцыг мэдэх эрхтэй. Тэгвэл үргүй зардлыг хэмнэж чадна.
Сонгуулийн өмнөх жилд төсөл эрс нэмэгддэг. Энийг яг юунд зарцуулахыг задаргаатай болгохыг зорьж байгаа. Цаашдаа энэ саналаа гаргасаар байх болно.
Шууд үзэх:
