

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас Оюу толгойн ногдол ашгийг зарцуулахтай холбоотой тодрууллаа. Тэрээр "Засгийн газар Оюу толгойтой маш сайн хэлэлцээр хийж чадсан. Зээлийн хүүг долоон жил тутамд биш гурван жил тутамд эргэж хардаг болж, зээлийн хүүг бууруулсан. Ирэх онд ногдол ашиг авахаар боллоо.
Энэ бол Оюу толгойтой хийсэн анхны сайн хэлэлцээр. Гурван жилийн дараах хэлэлцээрээр улам сайжирна гэж найдаж байна. Ерөнхий сайд ногдол ашгийг зарцуулахтай холбоотой өргөн барьсан хуулиа татаж авсан. Ингэснээр баялгийн сангийн тухай хуулиар иргэн бүрийн хуримтлалын дансанд ногдол ашиг төвлөрнө" гэлээ.
Шууд үзэх:
