М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
89
Б.Дэлгэрсайхан: Ямар ч улс том төслийн санхүүжилтийг том бүтээн байгуулалтад зориулдаг

Оюу толгойн ногдол ашгийг зарцуулахтай холбоотойгоор Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.

Тэрээр "Оюу толгойгоос анх удаа ногдол ашиг авах гэж байна. Гэтэл энийг иргэдэд тараана гэж улс төржиж болохгүй. Ямар ч улс орон том төслөөс орж ирсэн санхүүжилтээ том бүтээн байгуулалтад зориулдаг. Олон улсын жишиг ийм. Зарим гишүүд маань хэтэрхий улс төржөөд талын нэг тараах гээд байна.

Мэдээж ард иргэдээсээ харамлаад байгаа зүйл байхгүй. Мөнгөө арвижуулах хэрэгтэй биз дээ. Өнгөрсөн хугацаанд алдаж оносон тохиолдол байгаа. Одоо тэрийг давталгүй ядаж цахилгаан станцтай ч гэсэн болчихъё гэдэг санал гаргасан. Даан ч болсонгүй" гэв. 

Шууд үзэх: