Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.10.23 16:46
273
С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төсөл оруулж ирсэн

УИХ-ын дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

Тэрээр, Оюутолгойн хэлэлцээрийг 2009 онд баталсан. Баталсан цагаас л Оюутолгойн гэрээ Монголчуудад ашиггүй болчихлоо, сайжруулах ёстой гэж үе үеийн УИХ-ын гишүүд болон Засгийн газар ярьж хэлж ирсэн. Ингээд 17 жилийн хугацаанд тодорхой үр дүн гаргаж чадаагүй байсан. 2037 оноос ногдол ашиг  хүртэхээр байсан бол нааш нь татаж чадсан нь Засгийн газрын хийсэн ажлын сайн үр дүн юм. Мэдээж УИХ-ын гишүүд идэвхтэй оролцсон. 

Ингээд Засгийн газар 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөж тооцсон. 3 их наядаасаа 1 их наядыг нь хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн 2 их наядаар нь нийгмийн амьдрал, ард иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх тулгамдсан асуудлаа шийдье. Эрчим хүчний дутагдал манай улсад байна. Өвөл халаалттай, тог цахилгаантай байх уу гэдэг маш том тулгамдсан асуудал болж байна. 

Эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, цахилгаан дамжуулах томоохон шугам барьж байгуулах төслүүдийг оруулж ирсэн. 

Шууд дамжуулалт: