

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Аман байдлаар ногдол ашгаа авах хэлцэл хийгдсэн гэдэг нь сайн мэдээ. Ногдол ашиг гэж яг хэдэн төгрөг авах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Мөн хэзээ авах нь тодорхойгүй байгаа. Авах эсэх нь ч тодорхойгүй байна.
Өнөөдөр Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын ам зөрөөд байна. Өөрөөр хэлбэл, нэг нь би баавгай алчихсан арьсыг нь яах уу гээд байдаг. Яг хажууд нь сууж байгаа хүн болохоор алаагүй баавгай гээд байдаг. Мэдээллийн зөрүү байна.
Хэлэлцээр нь амжилтгүй болоод байгаа юм уу.
Шууд дамжуулалт:
