

УИХ-ын гишүүн Ганхуяг Монголбанкны 7.5 их наяд төгрөгийн алдагдлын шалтгааныг нарийвчлан шалгаж, хариуцлагыг тодорхойлох шаардлагатай талаар мэдээлэл өглөө.
Түүний хэлснээр, Монголбанкны алдагдал ханшийн зөрүү, тусгай санхүүгийн хэлцэл болон ипотекийн зээлийн хүүгийн зөрүүтэй холбоотой байх магадлалтай аж. Тухайлбал, ипотекийн зээлийг Монголбанкнаас санхүүжүүлж, зээлийн хүүгийн зөрүүг төв банк өөрөө хариуцсан бол төсвөөс санхүүжүүлэх ёстой зардлыг Монголбанк үүрсэн гэсэн үг. Энэ тохиолдолд төв банк төрийн санхүүжилтийн хэрэгсэл мэт ажилласан эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Монголбанк хуульд заасан хараат бус байдлын хүрээнд мөнгөний бодлогын шийдвэрээ бие даан гаргах боломжтой. Иймд тухайн үед мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байсан ч хэрэгжүүлээгүйгээс алдагдал үүссэн эсэхийг тогтоох хэрэгтэй.
Түүнчлэн ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотой зардлыг Засгийн газар бондоор нөхөн төлөхөөр тохиролцсон эсэх, холбогдох хэлцэл, гэрээ баталгаажсан эсэхийг нягтлах шаардлагатайг хэллээ.
Харин Оюутолгойн ногдол ашгаар санхүүжүүлэхээр төлөвлөж байсан 51 хөрөнгө оруулалтын төсөл хасагдаж байгаа. Тэгэхээр улсын төсвөөс тэр хэсэг нь хасагдаж түүгээр хэрэгжих байсан төслүүд мөн хасагдана
