
Хуульч О.Батхүүгийн санаачилсан Гараашны татвар цуцлах өргөдөлд 98 мянган иргэн гарын үсэг зуржээ.
Тэрээр өргөдөлдлөө “Улаанбаатар хотод 2 орон сууцтай хүн үл хөдлөхийн татвар төлдөггүй. Гэтэл 1 гарааштай бол татвар төлөх хуультай. Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм.
Гарааштай байх нь түгжрэлд нөлөөтэй. Машинаа гудамж, орц гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр тавихын оронд зориулалтын талбайд байрлуулна гэсэн үг. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дараах нэмэлт оруулах санал гаргаж байна. "7.1.7. Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоол"-ыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлнө” гэжээ.
Нийслэлийн иргэд гарааш, дулаан зогсоолдоо байршил, бүсчлэлээс хамааран хөрөнгийн үнэлгээний 0.6-1 хувьтай тэнцэх албан татварыг төлдөг.
Өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм.
Гарын үсэг зурах: Гараашны татвар цуцлах | E-ZASAG.MN | E-ZASAG.MN
