

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Байгаль орчны сайдын өгсөн мэдээллээр газар дээр нь хүмүүс ажиллаж байгаа. Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн асуудал буух эзэнтэй, буцах хаягтай учраас учир нь олдоно. Тухайн газарт дархан цаазат газрын захиргаанаас зөвшөөрөл өгсөн ч холбогдох бусад байгууллагаас зөвшөөрөл аваагүй байсан гэдгийг сайд хэлсэн.
Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох байх. Би гал гарсан үед тухайн газарт байгаагүй. Мобикомын арга хэмжээнд оролцсон ч буцаж аймагтаа ирээд ажлаа хийсэн. Түүнээс биш хэн нэгнийг дагуулж явсан, хамт явсан зүйл байхгүй. Ажлын хэсгийн шалгалтаар бүх зүйл тодорхой болно гэв.
