
Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийн хяналтын шүүх хурал аравдугаар сарын 29-нд хаалттай явагдана.
Хэргийг эргэн сануулбал, 2024 онд 16 настай Ч.Шинэсаран охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан юм. Хэрэгтэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оногдуулж, хэргийн газарт хамт байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, З.Хүрэлсүх, Б.Баатарсайхан нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхээр болжээ.
Насанд хүрээгүй хохирогч, хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг хангах үүднээс Ц.Давгадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хаалттай хянан хэлэлцсэн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаан мөн хаалттай явагдах юм.
