Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
164
Ж.Батжаргал: Цалин, хүүхдийн мөнгө, тэтгэвэр зэрэг хөдөлгөж болохгүй зардлаа хөндөөгүй

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалаас тодрууллаа.

Тэрээр, 2027 оны төсөв дээр зохицуулалтын маягийн асуудлыг авч үзсэн. Үүнд, цалин, хүүхдийн мөнгө, тэтгэвэр зэрэг хөдөлгөж болохгүй зардлаа хөндөөгүй. Харин бусад зардлаас буюу урсгал зардлаас 5.9 хувь бууралт өгч байгаа. Мөн томилолт, гадаадын зочид авах багтаж байгаа. Гэхдээ хуулиар чиг үүрэг хүлээсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд чиглэсэн олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэдэг зардлуудыг бууруулахгүй. Бусад зардлыг 2026 оны түвшинд аваачсан. Боловсролын салбарт гэрт ойр сургууль гэж яриад байгаа. Дипломат төлөөлөгчийн газруудын түрээстэй холбоотой асуудлыг хөндөөгүй. Бусад түрээсийг мөн адил 2026 оны түвшин руу аваачсан.  Буцаагаад энүүгээр юм хийсэн бэ гэх асуудал гарч ирнэ.

2026 оны төсөвт өөрчлөлт хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж тэтгэмжийг нэмэгдүүлсэн. 2027 оны төсөв дээр 100 гаруй тэрбум төгрөгийн нөлөөлөл орж ирж байгаа. 

Шууд дамжуулалт үзэх: