Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
126
З.Мэндсайхан: 10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудалд эрчим хүчний яам шийдлээ гаргах байх

Сангийн сайд З.Мэндсайханаас тодрууллаа.

Тэрээр, Бид төсвийн хөрөнгө оруулалтаа хуультай болгох гэж байгаа. Өнөөдөр зам, боловсрол, эрүүл мэндийн бүх салбар өөр өөрийн хуулиар явж байгаа. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын хоорондын харилцаа, уялдаа байхгүй байна. 

Хуулиар эх үүсвэрүүдийг тодорхой болгох. Дотор нь төсвийн хөрөнгө оруулалтыг тав ангилна. 

Ямар төсөл хөтөлбөрийг жижиг төсөл гэх үү, ямрыг нь мега төсөл гэх үү, мега төсөл ямар хөрөнгө оруулалтаар хийгдэх үү, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аль хэсэг нь явах уу. Мөн төсөл хөтөлбөр дээр тавьдаг шалгууруудыг өөрчилж байгаа. 

10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудалд эрчим хүчний яам шийдлээ гаргах байх. Засгийн газраас цаашид Солонгосын зээлээр явбал цаг хугацаа алдана, хөрөнгө оруулалт үнэгүйдэх нь гэж үзсэн.

Тиймээс Оюутолгойн ногдол ашгаас хөрөнгө оруулалт хийх зарчмаар шийдвэрлэхээр саналаа оруулж ирсэн. Гэхдээ энэ саналыг буцааж татсан. Тиймээс энэ асуудлыг цаашид улсын төсвөөр хийх үү гадны хөрөнгө оруулалтаар хийх үү гэдэгт Эрчим хүчний яам тооцоо судалгааг нь хийх хэрэгтэй. 

Шууд дамжуулалт үзэх: