

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс тодрууллаа.
Тэрээр, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах, нөхөн төлүүлэх хуулийг ярихаар маш их шүүмжилж ойлгодоггүй байсан. Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн төсөл өргөн барьснаас хойш 531 хонож байна.
УИХ дээр 531 хоногийн турш хэлэлцэх эсэхийг нь шийдсэнгүй. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал энэ хуулийг батална гэж мэдэгдсэн. Эрх баригч нам нь ингэж үзэж байгаа бол хууль маань явах нь гээд би баяртай байгаа.
ХЗДХ-ийн яам дээр зохих өөрчлөлтийг хийгээд ахин өргөн барих гэж байна гэж ойлгосон.
Хоёрхон төрлийн зүйл байгаа. Хамгийн эхэнд хууль үндсэн зорилгоосоо гажиж, авлигач хулгайч нарын 30 жилийн турш Монголын ард түмнээс булаасан хулгайлсан хулгайг буцаах зорилгоосоо гажиж болохгүй. Хоёрт, энэ хуулийг баталсан өдрөөс нь хойш дагаж мөрдүүлэх оролдлого байгаад байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураахгүйгээр одоо цаашаа үйлчилье гэсэн маягтай байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Хууль бол өнгөрсөн хугацаанд хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах агуулгатай орж ирэх ёстой.
Шууд дамжуулалт үзэх:
